Зэргийн бус сургалтын хөтөлбөр

Шалгалт

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/alvMxYUruUo" frameborder="0" allow="autoplay; encrypted-media" allowfullscreen></iframe>

Төслийн тухай

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үед батлагдсан Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт Иенийн хөнгөлөлттэй зээлийн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онуудад хэрэгжүүлэхээр тусгав.

Төслийн зорилго:

Монгол улсын голлох хоёр их сургуулийн (МУИС, ШУТИС) инженерийн чиглэлийн сургалт судалгааны чанар, тоог нэмэгдүүлснээр Монгол улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, түүнчлэн Монголд инженерийн чиглэлийн боловсон хүчин дутмаг, олон улсын жишигт нийцэхээргүй, эрэлт их байгаа өнөө үед МУИС болон ШУТИС–ийн инженер бэлтгэх чадавхийг сайжруулж, Японд суралцах боломжийг олгож түргэн хугацаанд чадварлаг боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргах.

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх болон чанарыг сайжруулах.

Бакалаврын хөтөлбөрийн чанарыг сайжруулах

   - Хамтарсан Бакалаврын Хөтөлбөр   
   - ШУТИС-Япон улсын их сургууль (6-8сургууль)

Багшийн сургалт судалгааны агуулгыг бэхжүүлэх  

   - Хамтарсан судалгаа 
   - Багш нарыг Японд сургах 
   - Тоног төхөөрөмж нийлүүлэх   
   - Японы бүх их сургууль

Чадварлаг аж үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх   

   - Японы Коосэн сургуульд суралцуулах

 

Төслийн зорилт:

  • Аж үйлдвэрийн бүхий л салбарын инженер, технологийн чадварлаг боловсон хүчнийг богино хугацаанд бэлтгэх.
  • Инженер, технологийн чиглэлийн бакалаврын хөтөлбөрийн чанарыг олон улсын жишигт хүргэх.
  • МУИС, ШУТИС-ийн инженер, технологийн чиглэлийн багш, эрдэмтэн, судлаачдын сургалт, судалгааны ажлыг дэмжин чанарыг дээшлүүлэх.

 

Үр дүн:

1. Хоёр их сургуулийн сургалт судалгааны чадавхийг бэхжүүлснээр Монгол улсын аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн инженерийн чиглэлийн боловсон хүчнийг Монгол улс өөрсдөө бэлтгэх боломжтой болно.
2. Их сургууль, аж үйлдвэрийн салбар хоорондын хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн зөрүүг багасгахын зэрэгцээ, инженерийн чиглэлийн боловсон хүчний эрэлтийг түргэн хугацаанд хангаснаар Монгол улсын аж үйлдвэрийн сэргэлт, дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.

Захирлын мэндчилгээ

directorБоловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан “Иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр”-т үндэслэн 2014 оноос тус “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг 2023 он хүртэл нийт 9 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн хүрээнд олон улсад өрсөлдөх чадвар бүхий 1000 инженер, технологийн мэргэжилтнийг Япон Улсад сургаж бэлтгэх юм.

Бид төслийн зорилгоо өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын тогтолцоо, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг олон улсын түвшинд ойртуулан боловсронгуй болгох, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалт болон судалгааны орчныг шинэчлэн чанарыг сайжруулах явдал хэмээн тодорхойлсон билээ.

Эх орны маань шавхагдашгүй эх ундарга болсон хүүхэд залуучуудад олон улсад өрсөлдөхүйц, чанартай инженерийн боловсрол эзэмшүүлэх их үйлсийг нэр төртэй биелүүлэх, инженерийн боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилтыг бодит ажил болгоход манай төслийн хамт олон, боловсролын салбарын ажилтан бидний нөр их хөдөлмөр, уйгагүй хамтын ажиллагаа чиглэгдэх ёстой хэмээн үзэж байна.

Эрхэм Та манай цахим хуудсанд зочилсноор манай төслийн талаар тодорхой мэдлэгтэй болж, тус төсөл таны ирээдүйгээ цогцлоон бүтээх их аяны гараанд бага ч атугай хувь нэмрээ оруулна гэдэгт бат итгэж байна.

Их номын ариун үйлс дэлгэрэх болтугай.

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ: Д.НАМСРАЙ

Бидний тухай

Танилцуулга

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үед батлагдсан Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт Иенийн хөнгөлөлттэй зээлийн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онуудад хэрэгжүүлэхээр тусгав.

 Төслийн зорилго :

Монгол улсын голлох хоёр их сургуулийн (МУИС, ШУТИС) инженерийн чиглэлийн сургалт судалгааны чанар, тоог нэмэгдүүлснээр Монгол улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, түүнчлэн Монголд инженерийн чиглэлийн боловсон хүчин дутмаг, олон улсын жишигт нийцэхээргүй, эрэлт их байгаа өнөө үед МУИС болон ШУТИС–ийн  инженер бэлтгэх чадавхийг сайжруулж, Японд суралцах боломжийг олгож түргэн хугацаанд чадварлаг боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргах.

Холбоо барих

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот
  • Утас: 11-315563
  • И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
     

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар