1.Худалдан авалтын хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээлэл
ИТДБ төслийн санхүүжилтээр хийгдэх худалдан авалтын хөтөлбөрийн зорилго нь МУИС ба ШУТИС-ийн сургалт ба судалгааны материаллаг баазыг сайжруулснаар сургалтын чанарыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг хөгжүүлэхэд оршино.2013 онд хийгдсэн төслийн өмнөх суурь судалгааны үр дүнд МУИС ба ШУТИС-д 1,6 тэрбум иений сургалт, судалгааны тоног төхөөрөмж шаардлагатай гэсэн үр дүн гарсан байна. Энэхүү зардал нь тус 2 их сургуульд дараах байдлаар хуваарилагдахаар заасан.
Үүнд:
Тоног төхөөрөмжийн төрөл |
Холбогдох сургуулт |
Үнийн дүн |
Сургалтын тоног төхөөрөмж |
ШУТИС |
834 сая иен |
Судалгааны тоног төхөөрөмж |
ШУТИС |
478 сая иен |
Судалгааны тоног төхөөрөмж |
МУИС |
288 сая иен |
Нийт |
1,6 тэрбум иен |
Мөн төслийн өмнөх суурь судалгаагаар худалдан авсан эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулахад 108 сая иений санхүүжилт шаардлагатай гэсэн дүн гарсан. Тоног төхөөрөмж худалдан авалтын хөтөлбөрийг санхүүжилтийн төрлөөр авч үзвэл:
2 их сургуульд нийлүүлэх сургалт ба судалгааны тоног төхөөрөмж |
1600 сая иен |
Зээлийн хөрөнгөөр санхүүжих |
Дээрх тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, лаборатори талбайг бэлдэх |
108 сая иен |
Монгол улсын төсвөөс санхүүжих |
Нийт |
1,708 сая иен |
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон МУИС, ШУТИС-ийн хамтарсан судалгааны багууд ТХН-ээс өгсөн чиглэлийн дагуу худалдан авах шаардлагатай тоног төхөөрөмжөө хэрэгцээ шаардлага дээр үндэслэн АА (нэн тэргүүнд шаардлагатай), А (шаардлагатай), В (дараагийн ээлжинд хамаарах), С (дараагийн ээлжинд хамаарах) гэж ангилсан бөгөөд эхний ээлжинд АА ангилалд багтсан тоног төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөв.
2.Худалдан авах тоног төхөөрөмжид тавигдах шаардлага
a) Сургалтын тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:
- Бүрэлдэхүүн сургуулийн удирдлага болон сургуулийн ерөнхий удирдлагын гарын үсэг бүхий албан бичгээр тус төслийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах
- Давхцалгүй байх
- Японы холбогдох консерциум сургуулийн профессорт танилцуулж гарын үсгээр баталгаажуулах
- Холбогдох маягтын дагуу жагсаалтыг англи, монгол хэл дээр бэлтгэх
- Хэд хэдэн нийлүүлэгчээс авсан үнийн санал
- Бусад дагалдах баримт бичгүүдийг хавсаргах
б) Хамтарсан судалгааны тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:
- Бүрэлдэхүүн сургуулийн удирдлага болон сургуулийн ерөнхий удирдлагын гарын үсэг бүхий албан бичгээр тус төслийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах
- Тоног төхөөрөмжийг давхцалгүй байх
- Хамтарсан судалгааны Япон талын хамтрагч багаас зөвшөөрсөн байх /жагсаалт дээр япон, монгол талын багийн ахлагч нар гарын үсэг зурж баталгаажуулах/
- Бусад дагалдах баримт бичгүүдийг хавсаргах