2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл ШУТИС-ийн төв номын сангийн 6 давхар 605 тоотод явагдана.
Жич: Дурдсан хугацаанд өөрийн биеэр ирж бүртгүүлээгүй тохиолдолд суралцах эрхийн бичгийг цуцална.
Бүрдүүлэх материал:
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Суралцах эрхийн бичиг
- Иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Эцэг эхийн иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Сурагчийн хувийн хэрэг
- Сургалтын төлбөрийн баримт
- 3*4 хэмжээтэй цээж зураг 6 хувь
- Эссэ /Инженерийн мэргэжлийн талаарх өөрийн бодол, үгийн тоо 600-700/
- Хүсэлт /ШУТИС болон ИТДБ төслийн элсэлтийн комисст/